2014-05-21
Хувцасны өнгө өнгөний зохицол :)
 Хувцасны өнгө таны зан төрх, нуугдмал авъяасыг илтгэж болох юм.Ерөнхийдөө өнөө үед охид бүсгүйчүүд маань хувцасныхаа өнгө, өнгөний зохицол тал дээр илүү сонголттой, мэдрэмжтэй болсон. Гэсэн ч мэдээлэл хэзээ ч хоцорч хуучирдаггүй шүү дээ. Хувцас бурхан, бие чөтгөр гэдэг үг бий. Бүсгүй танд өнгөний зохицолын талаар бяцхан зөвлөгөөг өгч байна. Учир нь хувцасны өнгө хүний гадаад төрх болон сэтгэл санаанд ч нөлөөлдөг юм шүү.

Цагаан өнгө:

Цэвэр цэмцгэр, үнэнч байдлыг илтгэдэг ба нэг талаар үүнийг хуриман дээр өмсдөг байхад нөгөө талаар оршуулганд бас өмсдөг. Гэхдээ цагаан өнгийн хувцас танд зуны дулаан цагийг санагдуулан, баяр баясал авчран таны царайг өнгөлөг болгодог ч таны биеийг бүдүүн харагдуулдаг. Бусад өнгөтэй бүрэн зохино.

Саарал өнгө:

Оюун ухааны өнгө ба баяр баясгалан, уйтгар гуниг алинийг нь ч илэрхийлдэггүй. Анхаарал нэг их татахгүй тул ажлын хувцсанд тохиромжтой. Саарал сул идэвхгүй, найдваргүй харагдуулна. Энгийн үед өмсвөл зүгээр.

Хар:

Уйтгартай, хаалттай зөрүүд, нас нэмэх боловч биеийн хэлбэрийг цэгцэлж хүнд эрхэмсэг харагдах болно. Бүх өнгөтэй зохино.

Хөх:

Үнэнч шудрага, тааламжтай харагдуулна. Боловсон ажил хэрэгт зохимжтой, найдвартай харагдуулна.

Цэнхэр өнгө:

/Далай тэнгис болон тэнгэрийн тод / нь харилцан ярианы үед гүн сэтгэхэд тус болдог. Цайвар цэнхэр өнгийн хувцас нь хөнгөн зантай хүмүүст зохимжтой байдаг. Цэнхэр өнгө сул дорой, тайвшруулсан, униартсан утгатай тул нэг их найрсаг бус уулзалтын үед өмсөж болно.
Ажил хэргийн хувцас сонгохдоо цүнх, үзэг бусад хэрэгслийн талаар сайн бодолцох хэрэгтэй. Сайн сонголт хийснээр хамт олон, түншүүдийнхээ анхаарлыг татаж чадах бөгөөд зарим нь таныг шохоорхоход ч хүртэл хүргэдэг.

Ягаан өнгө:

Эелдэг, сайхан төрхийг агуулдаг. Наснаасаа илүү залуу харагдахад тус болох ба дур булаам ид шидтэй, хүчтэй сэтгэгдэл төрүүлнэ.

Улаан өнгө:

Эсрэгээрээ хүчтэй, хэт итгэлтэй байдлыг илэрхийлнэ. Та өөрийгөө даруу, буйр суурьтай харагдуулахыг хүсч байвал улаан өнгийн хувцас битгий өмсөөрэй, ажил хэрэгч хүнд зохимжгүй. Харин зоригтой, золбоотой харагдахыг хүсвэл улаан өнгө тусална.

Улбар шар өнгө:

Хүмүүсийн амьдралыг аз жаргалтай, хөгжилтэй, идэвхтэй болгодог. Энэ өнгө өнөөдөр амьдрах гэж хичээж буй залуу хүмүүст илүү зохих бөгөөд амьдралд идэвхтэй хандаж, учрал болгонд баярлацгааж байдаг.

Шар өнгө:

Нарыг бэлэгддэг. Цэцэн мэргэн, сайныг ерөөж сайхан санаатай байхыг хүссэн хүмүүст зохимжтой. Мөн анхаарал татна, бага зэрэг хариуцлагагүй, арьсанд эрүүл бус туяа өгнө. Хүн болгонд зохихгүй хүнийг цааш нь түлхэнэ.

Ногоон:

Тайван зарчимч, бие даасан харгадуулна. Хүнд хүчтэй сэтгэгдэл төрүүлэх боловч түлхэнэ.


Бичсэн: Taivkaa | цаг: 20:24 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax