2014-05-26
ТИМБЭРЛАНД
“Timberland” брэнд “Бид хэзээ ч тэтгэвэрт гардаггүй” гэсэн уриагаараа дэлхий дахинд танигдсан бөгөөд 1952 онд Натан Шварц гэдэг эрхэм энэхүү алдарт бүтээгдэхүүний эхлэлийг тавьсан гэдэг. Түүний ууган хүү Сидней Нью Ингландын ажилчид гадаа ажиллах үедээ хөлөө хуурай байлгах боломж тун бага байгааг анхааран үзсэнээр цутгамал ул ба силиконтой арьсыг ашиглан ус нэвтэрдэггүй гутлыг зохион бүтээж Тимбэрланд хэмээн нэрлэсэн нь өнөөгийн алдарт брэнд болтлоо өсөн дэвжсэн түүхтэй.
Тэд байгаль орчноо хамгаалах нь бидний орхиж болшгүй зүйл хэмээн үздэг бөгөөд эндээс байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах сэтгэл урган гардаг гэж хэлж болно. Дахин боловсруулсан дэлхийн хамгийн анхны брэнд бүтээгдэхүүнийг Timberland гарган авсан байна. Тэр нь 2007 онд үйлдвэрлэсэн байгальд ээлтэй, хор нөлөөгүй, дахин боловсруулсан резинэн ултай, дахин боловсруулсан ундааны саваар хийсэн доторлогоотой гутал юм. Түүнээс гадна хамгийн хөнгөн тав тухтай, байгалийн ямар ч тогтоцоор аялахад тогтвортой, хөлийг хамгийн сайн хамгаалах Mountain athletics технологийг энэхүү брэндийн онцлох технологи хэмээн нэрлэж болно. Timberland-чууд арван үнэнийг эрхэмлэж, үнэнч байж чадвал амжилтад хүрч 2013 он гэхэд дэлхий дахинд салбартаа тэргүүлэх болно гэсэн зорилготой ажилладаг байна. Эдгээр арван үнэнд Timberland жинхэнэ бодитой аялал жуулчлалын бүтээгдэхүүний брэнд, Нью-Ингландын гарал, үүслээ байнга санаж байх болно, Байгаль орчноо хамгаалах нь бидний ажлын салшгүй хэсэг болсон, манай хэрэглэгчид өөр өөр хэлбэрээр байгаль орчноо хамгаалах бидний зүтгэлд нэгдэж байдаг, бид таны аялалд шаардагдах бүхий л хувцас хэрэгслээр хангаж чадахаа амлаж байна, бидний хийж буй бүхий л зүйл маань бидний хандлагыг илэрхийлдэг гэсэн арван үнэнийг онцлон нэрлэжээ.
                                                                           timb-2
                timberland_kids_6-inch_classic_waterproof_boot_wheat_nubuck_12909_01__1
               rs_1024x583-130731162616-1024.TimbalandsBey.mh.073113

o98kyp-l-610x610-shoes-timberland-boots-leopard-print-spikes
6164r-whe
timberland-driving-shoes
Men%27s%20Earthkeepers%20Cupsole%20Chukka%20%281%29


Бичсэн: Taivkaa | цаг: 17:30 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax